Зээл авангаа кофе шопоор үйлчлүүлж, ая тухтай орчинд алжаалаа тайлж, ажлаа амжуулах боломжтой болжээ.

Тодруулбал, “Нөмөр” кредит банк бус санхүүгийн байгууллага “Кафе Нөмөр” нэртэй кофе шопыг хотын төвд нээсэн байна. “Кафе Нөмөр”  нь кофе шопоор үйлчлүүлэнгээ нь зээлийн гэрээ хийх боломжтой гэдгээрээ Монголдоо анхдагч юм.

Түүнчлэн хэрэглэгчиддээ төрөл бүрийн хөнгөлөлт, урамшуулал үзүүлдэг  аж.

Тодруулбал, “Нөмөр” зээлийн апликейшнын хэрэглэгчид апликейшнаа үзүүлээд, 20 хувийн хөнгөлөлт авах боломжтой аж. Түүнчлэн нээлтийн өдөр буюу өнөөдөр зээлийн гэрээ байгуулсан хэрэглэгчдэд уух зүйлсээр үнэгүй үйлчилж байна. Мөн нэг сарын хугацаанд "Амеркано"-г хаана ч байхгүй үнээр буюу 2500 төгрөгөөр худалдаална.

“Нөмөр” кредит банк бус санхүүгийн байгууллага  нь 2019 оноос эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Тус байгууллага нь апликейшнаараа дамжуулан хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлсэн дөрвөн төрлийн зээлийн үйлчилгээ гаргадаг байна.

Түүнчлэн хурдан хугацаанд хялбар үйлчилгээг уян хатан нөхцөлөөр үзүүлдэг онцлогтой. Мөн зээлээ хугацаанд нь төлсөн тохиолдолд зээлийн хүү буурах онцлогтой.

Зээлийн төрлүүд:

“Нөмөр” кредит банк бус санхүүгийн байгууллагын маркетингийн менежер Х.Уранзаяа

“Манай байгууллага хэрэглэгчдэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхийг зорьдог. Тиймээс үйлчлүүлэгчдэд таатай орчин бүрдүүлэх зорилгоор хоёрдугаар салбараа кофе шоптой нээсэн. Ингэснээр нэг дор хоёр үйлчилгээ авах боломж бүрдэх юм” гэлээ.