Жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа улс орон даяар болж, сургуулиа, найзуудаа, багш нараа санасан сурагчид цэвэрхэн хувцас, шинэхэн хичээлийн хэрэгслээ зэхээд сургуулиа зорьдог уламжлалтай. Түүнчлэн есдүгээр сарын 1-ны өдөр буюу хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хичээл заадаг уламжлалтай.
Харин энэ хичээлийн жил цар тахлын улмаас сургууль, цэцэрлэгүүд хичээлийн шинэ жилийн нээлт хийхгүй бөгөөд Ерөнхийлөгч хичээл заахгүй болохыг БШУ-наас мэдээлжээ.
2021-2022 оны хичээлийн жилд 81 мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд элсэн орно. Ингэснээр улсын хэмжээнд 700 гаруй мянган сурагч цахим болон танхимын сургалтаар боловсрол эзэмших юм.