Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг дэх 26 байршилд иргэдийн зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх цахим бүртгэл энэ сарын 8-нд эхэлсэн билээ. Тодруулбал, энэ удаагийн өмчлөлөөр нийт 18216 нэгж талбарыг өмчлүүлэх бөгөөд цахим бүртгэл энэ оны аравдугаар сарыг дуустал явагдана.
Энэ удаагийн өмчлөлөөр нийт 18216 нэгж талбарыг өмчлүүлэх бөгөөд цахим бүртгэл энэ оны аравдугаар сарыг дуустал явагдана.
Улмаар та тухайн шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд холбогдох материалыг Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн Өмч, газрын харилцааны албадад хүргүүлснээр газар өмчлөлийн асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой юм байна.
Зуслангийн газар өмчлөх боломжтой батлагдсан 26 байршил:
Сүхбаатар дүүрэгт:
1.Ар хустай, 2.Цолмон, 3.Цээнэ,
4.Бэлхийн даваат, 5.Бэлхийн мааньт, 6.Гоодой,
7.Баянбулаг, 8. Бэлхийн хадат, 9.Бэлх,
10. Бэлхийн цуурайт, 11. Хандгайт, 12. Хандгайтын богино,
13. Хуурай мухар, 14. Майхан толгой, 15. Санзай,
16. Сэлбэ, 17. Сэлх, 18. Шарга морьт, 19. Зуун мод
Чингэлтэй дүүрэгт:
1.Жигжид, 2.Яргайт, 3.Ар согоот,
4.Гүнт, 5. Ойн булаг, 6.Шадивлан, 7. Яргайтын богино