
"Айчи-Нагоя 2026" Азийн зуны спортын наадмын нээлт энэ сарын 19-ний өдөр эхлэх ч багийн төрлийн тэмцээнүүд эхэллээ. Өнөөдөр сагсанбөмбөгийн эрэгтэй багуудын хэсгийн тоглолт Айчи олон улсын аренад эхэлнэ. Эрэгтэй 12 баг гурван хэсэгт хуваагдсан. Өнөөдөр А хэсгийн БНСУ-Саудын Араб, Япон-Индонези, В хэсгийн Иран-Катар, Йордан-Тайваний багуудын тоглолт болох хуваарьтай. Азийн наадмын эхний тоглолт Иран-Катарын багуудын тоглолтоор эхэллээ.
Харин Азийн наадмын эмэгтэйчүүдийн тэмцээн есдүгээр сарын 17-ны өдрөөс эхэлнэ. Манай улсаас эмэгтэй баг эрхээ авсан бөгөөд “С” хэсэгт БНСУ, Малайз, Тайванийн багуудтай багтсан.
Манай сагсчид есдүгээр сарын 18-нд Тайваний багтай эхний тоглолтоо хийнэ.