
Маргааш буюу дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 07:00 цагаас эхлэн Төв цэнгэлдэх хүрээлэнг иргэдэд нээлттэй болгоно.
Ингэснээр иргэд хүрээлэнд алхах, гүйх, дасгал хөдөлгөөн хийх боломж бүрдэж байна.
Улмаар дөрөвдүгээр сарын 30-ныг дуустал өдөр бүр 07:00-19:00 цагийн хооронд гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт ирж, идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэхийг уриалжээ. Хоёр жилийн өмнө буюу 2024 онд "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийг нийслэлийн өмчид бүрэн авч, засвар хийсэн билээ.