
PGL байгууллага 2027 онд зохион байгуулахаар төлөвлөсөн дөрөв дэх тэмцээнээ Хятадаас Монголын Улаанбаатар хот руу шилжүүлснээ зарлалаа. Энэхүү өөрчлөлтийг Valve-ээс тусгай зөвшөөрөл авч хийсэн байна.
Тэмцээний нийт шагналын сан 1 сая ам.доллар, үүнээс гадна VRS урилгад зориулсан 300 мянган ам.долларын нэмэлт урамшуулалтай. Нийт 16 баг оролцохоос 14 нь 2027 оны нэгдүгээр сарын дэлхийн VRS чансааны шинэчлэлтээр урилга авах юм. Тэмцээн 2027 оны дөрөвдүгээр сарын 17–25-ны хооронд болно.
PGL Ulaanbaatar 2027 тэмцээн нь BLAST Open Ulaanbaatar 2027-оос нэг сар хүрэхгүй хугацааны өмнө болох тул Улаанбаатар хот богино хугацаанд Tier-1 түвшний хоёр томоохон тэмцээнийг хүлээн авахаар болж байна.
Идэвхтэй, үнэнч хөгжөөн дэмжигчидтэй Монгол Улс дэлхийн өнцөг булан бүрийн үзэгчдэд дэлхийн хэмжээний өрсөлдөөнийг хүргэх PGL-ийн зорилгын дараагийн томоохон цэг болохоор байна.
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва
“Улаанбаатар хот олон улсын кибер спортын томоохон тэмцээнүүдийг зохион байгуулах гол төв болох бүрэн боломжтой. PGL Ulaanbaatar 2027 тэмцээнийг зохион байгуулах нь Монгол Улсыг дэлхийн кибер спортын газрын зурагт тодорхой байр суурь эзлүүлэх, дэлхийн хэмжээний тэмцээнүүдийг татах, мөн манай залуу үед шинэ боломжуудыг бий болгох зорилгын чухал алхам юм. Энэхүү арга хэмжээ нь Улаанбаатар хотын эрч хүчтэй, дэлхийтэй холбогдсон хот гэсэн нэр хүндийг бэхжүүлж, кибер спорт болон дижитал соёлын хөгжиж буй төв болох боломжийг улам нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна”