
Боловсролын сайд П.Наранбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Үүнтэй холбогдуулан МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж Боловсролын сайдад Л.Энх-Амгаланг нэр дэвшүүлжээ. Хуулийн дагуу нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид танилцуулах саналаа хүргүүлсэн байна.
Засгийн газрын гишүүдийн чөлөөлж, томилох асуудлыг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч маргааш болгон хойшлуулаад байгаа юм.
Боловсролын сайдад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн намтрыг танилцуулъя.
Төгссөн сургууль:
1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль,
1992 онд ОХУ-ын Санкт-Петербургын их сургууль,
1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль,
2002 онд БНСУ-ын Хангдоны их сургууль тус тус төгссөн.
Ажилласан байдал:
1992-1995 онд МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга,
1996 онд "Интерпресс" ХХК-ийн үүсгэн байгуулагч,
1996-2012 онд Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч,
2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөх,
2012 оноос УИХ-ын гишүүн,
2012 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн,
2016-2017 онд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга,
2017-2020 онд УИХ-ын дэд дарга,
2020-2021 онд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга,
2021-2024 онд Боловсрол,шинжлэх ухааны сайд,
2024-2025 онд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд.