Японы мэргэжлийн сүмо бөхийн 11 дэх өдрийн барилдаанд дээд зиндааны хамгийн ахмад бөх болох Тамаваши Б.Мөнх-Оргил Ичиямамотогоор найм дахь даваагаа авч 50 хувийн амжилтаа үзүүллээ. Тэрээр сүүлийн таван өдөр дараалан ялалт авч найман даваа, гурван унаатай болсноор тэргүүлэгчийн гуравдугаар эгнээнд бичигдэж байна.
Энэ сарын 16-нд 42 нас хүрсэн Тамаваши Б.Мөнх-Оргил 2004 оны нэгдүгээр сараас эхлэн нэг ч башёо өнжилгүй барилдаж байна. Мөн тэрээр дээд зиндаанд давсан давааны тоогоо ахиулсаар байгаа юм.
