
Холливуудын нэрт жүжигчин Том Харди АНУ-ын андерграунд хип хоп хамтлаг “Czarface”-тай хамтран “Czarface Meets Frankie Pulitzer” нэртэй цомог гаргахаа зарлажээ.
Тэрээр энэхүү төслөө өөрийн рэп нэр болох Frankie Pulitzer нэрээр гаргаж байгаа аж.
Цомгийн эхний сингл болох “Brothers Grimm” нь өнгөрсөн зургаадугаар сарын 25-нд цацагдсан бөгөөд уг уран бүтээл 1990-ээд оны сонгодог хип хоп өнгө аястай болсон гэж сонсогчид дүгнээд байсан билээ.
“Czarface Meets Frankie Pulitzer” цомог наймдугаар сарын 28-нд худалдаанд гарна.