
Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд байрны тагт шатаж байна гэсэн дуудлага есдүгээр сарын 3-ны 17:10 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Б-ийн хоёр өрөө байрны 1х2 метрийн хэмжээтэй тагт эд зүйлсийн хамт бүрэн шатсан байжээ.
Албан хаагчид гал түймрийг унтрааж, утаажилтын бүсээс долоон том хүн, дөрвөн хүүхэд буюу нийт 11 иргэнийг аюулгүй гаргасан байна.