
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар 2027 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны хуралдааны үеэр СЕХ-ны дарга Н.Мягмар санал тоолох автомат машины шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "2027 оны төсвийн төсөлд санал тоолох автомат төхөөрөмж буюу олон нийтийн нэрлэж заншсанаар хар машины санхүүжилтийг тусгаж өгсөн. Санал тоолох 2000 машины санхүүжилт 29.2 тэрбум төгрөгийг тусгасан байгаа. Ирэх оны эхний улиралд санал тоолох төхөөрөмжүүдээ хүлээж авна гэж төлөвлөж байгаа. Энэ онд санал тоолох 1000 төхөөрөмж авсан. Одоо техникийн баталгаажуулалтыг нь хийгээд дуусаж байгаа.
Ерөнхийлөгчийн сонгуулийг санал тоолох 3000 шинэ машинаар зохион байгуулна" гэв.