
Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир шатахууны үнийн өсөлттэй холбоотой мэдээлэл өгч, шуурхай штабаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
"Аравдугаар сард 78 мянган тонн шатахуун авахаар төлөвлөсөн байсан. Манайх ОХУ-тай хийсэн тогтвортой байдлын гэрээгээр шатахуунаа авдаг ч газрын тосны үйлдвэрүүд дэлбэрэлтэд өртөж, нийлүүлэлтэд хүндрэл үүссэнээс гадна үнэ нэмэгдсэн. Энэ сард үнэ тонн тутамдаа 190 ам.доллароор өсөж ирсэн тул импортлогч аж ахуй нэгжүүд үнээ нэмлээ. Одоогоор шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгох нь илүү чухал байна. Мөн 11, 12 дугаар сард ОХУ-аас орж ирэх шатахууны нийлүүлэлт багасах төлөвтэй. Тиймээс БНХАУ болон гуравдагч хөршөөс шатахууны нийлүүлэх ажлыг зохион байгуулж Сингапур, БНСУ, Малайзтай хэлэлцээр хийж байна" гэв.
Шатахуун импортлогч ж ахуй нэгжүүд өнөөдөр АИ-92 шатахуунаа 500-550 төгрөгөөр нэмээд байна. Нөөцийн хувьд АИ-92 шатахууны 14 хоног, дизель түлш 30 хоногийн нөөцтэй байгаа аж.