
Монгол хэл, үсгийн урлалыг дэглэсэн "Отгонбаатарын оролдлогоос" эвхмэл бичгийн бие даасан үзэсгэлэн нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэн нь чимэглэх урлаг, түүний дотор тамга, тэмдэг зэрэгт өргөн ашиглагддаг эвхмэл бичгээр дагнаснаараа онцлогтой.
Тус үзэсгэлэнг эх хэлний өдөрт зориулан Богд Хааны Ордон музей болон "Монголын каллиграфийн урлагийн нэгдсэн холбоо"-ны хамтын ажиллагааны хүрээнд үзэгчдэд хүргэж буй аж.
-660x0.png)
-660x0.png)
-660x0.png)

Хэл зохиолын хүрээлэнгийн хүндэт доктор, Монголын каллиграфийн урлагийн нэгдсэн холбооны хүндэт гишүүн Р.Отгонбаатар үзэсгэлэнгийнхээ нээлтийн үеэр "Үсгийн урлаг, утга уянгыг өсөх залуус үлэмж оролдсу" хэмээн санаа сэдэл өгөхөөр тус үзэсгэлэнг гаргасан гэдгээ онцлон дурджээ.
Үзэсгэлэн энэ сарын 5-ныг дуустал үргэлжилнэ.