
Цагдаагийн байгууллагаас залилах гэмт хэргийн нөхцөл байдалын талаар мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяр "Залилах гэмт хэрэг цахим орчинд илүүтэй үйлдэгдэж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд кибер орчинд үйлдэгдсэн залилангийн хэрэг 50 мянгыг давсан. Цар тахлын үед залилах гэмт хэрэг оргил цэгтээ хүрч, 170 орчим хувиар өсөж байсан. Харин өнгөрсөн онд 12.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Сүүлийн жилүүдэд залилагчдын арга хэлбэр улам бүр нарийсаж өдөр бүр шинэ төрлийн залилангийн аргууд бий болсоор байна. Иймд цагдаагийн байгууллагаас иргэдэд санхүүгийн болон цахим аюулгүй байдлын боловсрол олгох нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж байгаа. Өнөөдрийн байдлаар цахим гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 48 хувьтай байна.
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 52.9 тэрбум төгрөгийн хохиролтой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 25.4 тэрбум төгрөгт хязгаарлалт тогтоон, хохирлыг иргэдэд буцаан олгосон.
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийтлэг үйлдэгдэж буй залилах гэмт хэргүүдээс дурдвал,