
Баянхошуу гудамж төслийн зам барилгын ажлын хүрээнд маргааш буюу зургаадугаар сарын 5-нд Сонгинохайрхан дүүргийн буудлаас 21-ийн уулзвар хүртэл замыг хэсэгчлэн хаахаар болжээ. Тодруулбал, тус замыг 2026 оны зургаадугаар сарын 5-ны 08.00-23.00 цагийн хооронд хаана.
Энэ хугацаанд замын баруун хэсэгт явган хүний хашлага, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэх аж. Иймд жолоочдыг түгжрэлийг тооцон, өөр зам сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн замын хөгжлийн газраас анхаарууллаа.
