
Колумби улсын агаарын цэргийн хүчний онгоц хөөрснийхөө дараахан осолдож, 66 хүн амь үрэгдэж, олон хүн гэмтжээ.
Агаарын цэргийн командлагч Карлос Фернандо Силва Руэдагийн мэдээлснээр онгоцонд 114 цэргийн алба хаагч, 11 багийн гишүүн байсан байна.
АНУ-д үйлдвэрлэсэн C-130 Hercules онгоц Пуэрто Легисамо орчимд унажээ. Аврагчид ослын газарт ажиллаж, амьд үлдсэн хүмүүсийг хайж байгаа бөгөөд ослын шалтгааныг тогтоохоор шалгаж байна.

Батлан хамгаалахын сайд Педро Санчес уг ослыг “манай зэвсэгт хүчний алба хаагчдыг тээвэрлэж явах үед гарсан эмгэнэлт явдал” гэж тодорхойлжээ. Тэрбээр онгоцонд гарсан галын улмаас сум, зэвсэг дэлбэрсэн байж болзошгүй гэж нэмж хэлсэн байна. Эх сурвалжуудын мэдээлснээр 58 цэрэг, 6 агаарын цэргийн алба хаагч, 2 цагдаа амь үрэгдсэн аж.
Ерөнхийлөгч Густаво Петро “Энэ аймшигт осол болох ёсгүй байсан” хэмээн мэдэгдэж, цэргийн техник шинэчлэх ажлыг саатуулж буй хүнд суртлыг буруутгасан байна.
Энэ нь Колумбийн агаарын цэргийн хүчний сүүлийн жилүүдийн хамгийн олон хүний амь эрсэдсэн ослуудын нэгт тооцогдож байна.