
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхаан, Орхон, Буур хээр багийн нутагт зургаадугаар сарын 17-ны өдрийн 14:46-16:20 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас нийтийн эзэмшлийн гудамж, талбай, аж ахуйн нэгж байгууллагын зоорины давхар болон айл өрхүүдийн хашаа, байшин усанд автсан тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ.
Үерийн усанд Баянхаан багийн гурван айл, Орхон багийн таван айл, Буур хээр багийн есөн айл буюу нийт 17 айл өрхийн хашаа, байшин өртсөн байна. Мөн долоон аж ахуйн нэгж байгууллагын зоорины давхар усанд автсаныг тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 9 объект дээр 84 тн усыг соруулж, аюулгүй болгожээ.