
АНУ-ын Охайо мужийн Мерсер тойргийн шериф Даг Тиммерман хэлэхдээ, хулгайчид малтай харьцах туршлагатай бөгөөд тодорхой төлөвлөгөөтэй байсан гэж үзэж байна.
Амралтын өдрүүдэд Охайо мужид тус бүр нь 2000 ам.долларын үнэтэй 60 гаруй үхэр хулгайлагджээ. Хэрэг бямба гарагийн оройн 22:00 цагаас ням гарагийн өглөөний 06:00 цагийн хооронд Колдуотер хотод болжээ.
Шерифийн үзэж байгаагаар, хулгайчид “малтай харьцах туршлагатай, тээвэрлэх тоног төхөөрөмжтэй” байсан аж. “Энэ ажлыг хийхэд нэлээд том тоног төхөөрөмж хэрэгтэй. Зүгээр нэг фургон хангалтгүй” гэж тэр хэлжээ.
Хулгайчид үхрийг “зарах эсвэл өсгөх” боломжтой байх гэж таамаглаж буй гэнэ.
Хулгайлагдсан үхрүүд нь Холштайн үүлдрийн, 13 долоо хоногтой, ойролцоогоор 250 фунт жинтэй бяруу аж.
Цагдаагийнхан ойролцоох малын захуудад анхааруулга өгч, олон нийтээс мэдээлэл авахыг хүссэн байна.
Холштайн үүлдэр нь “өндөр өгөөжтэй” гэж Оклахома мужийн их сургуулийн судалгаанд дурджээ. Судалгаагаар тус үүлдэрийн үхэр нэг жилд дунджаар 17 408 фунт сүү, 632 фунт тос, 550 фунт уураг үйлдвэрлэдэг байна.