
Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрээр "Оюутолгойн ногдол ашгийг авч ирэхийн төлөө ажиллаж байна. Ажлын хэсгийн ахлагчаар нь би ажиллаж байгаа. Эхлээд ногдол ашгаа авч ирэх нь чухал. Ерөнхийлөгч өчигдөр байр сууриа илэрхийлсэн. 100 орчим мянган иргэн ногдол ашгаа бэлэн авна гэсэн санал өгсөн. Засгийн газар хуримтлалын санд хадгалах байр сууриндаа байгаа. Хэрэв бэлнээр иргэдэд олговол инфляц хамгийн багадаа 2-3 хувиар өсөж иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлнө. Тиймээс би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй гэсэн байр суурьтай байгаа" гэлээ.