
Цахилгаан, дулааны үнийг нэмж байгаа талаар мэдээллийг Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.
Тодруулбал, эрчим хүчний салбарын алдагдлыг бууруулах, үнийг бодит өртөгт ойртуулах зорилгоор дулаан, цахилгааны суурь үнийг үе шаттай нэмэхээр болсон. Тэгвэл эхний ээлжид суурь үнийг таван хувиар нэмэх шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргажээ. Уг нэмэгдэл энэ сарын 5-наас хэрэгжих аж.
Монгол Улсад ус, дулааны салбарт үнийн томоохон зөрүү үүсэж ирсэн. Эрчим хүчний зохицуулах хорооны мэдээллээр дулааны эрчим хүчний борлуулалтын үнэ болон бодит өртгийн хооронд 80 хувийн зөрүү үүсдэг. Тухайлбал, дулааны тариф 1 Гкал тутамд 33,862 төгрөг байгаа бол бодит өртөг нь 62.960 төгрөг байна. Уг зөрүүг улсын төсвөөс болон салбарын байгууллагууд өөрсдөө алдагдал хүлээх байдлаар нөхөж иржээ. Манайд өртгийг даруй 80 хувиар нэмэх шаардлага бий. Цаашид иргэдийн амьдралд дарамт нэмэхгүйгээр үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэж холбогдох байгууллагаас мэдээллээ.