
УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрээр "УИХ-д суудалтай таван намын зөвшилцөл, ойлголцлыг хангах, Засгийн газар бодлого үйл ажиллагаагаа хурдан шуурхай явуулахад нь дэмжлэг үзүүлж ажиллах, МАН-ын бүлгийн дотоод эв нэгдлийг хангахад анхаарч ажиллана гэж төлөвлөж байна.
Сандал ширээ, албан тушаалын төлөө би энэ асуудалд очоогүй. Тиймээс би УИХ-даргын албан тушаалыг ямар нэгэн шат, гишгүүр болгохгүй. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор хэлье.
"Намын дарга Ерөнхий сайд болбол бид бусад бүх асуудлыг дэмжинэ" гэж зөрчилдөж байсан гишүүд маань байр сууриа илэрхийлсэн. 68 гишүүнийг нэг цул байлгах гэж, намынхаа эв нэгдлийг хангах зорилгоор Ерөнхий сайд Г.Занданшатар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Гэтэл одоо эв нэгдлээ хангах зорилгоор хэмээн дахиад албан тушаал, сандал ширээний асуудал ярьж байгаа нь зохимжгүй байна" гэв.