
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Тэрээр "Ажил хийж байгаа хүмүүсдээ Цагаан сарын баяртаа бэлтгэх боломж олгох үүднээс битүүний өдрийг амралтын өдөр болгох шийдвэр гаргалаа. Битүүнд гэрээ цэвэрлэх, идээ шүүсээ бэлтгэхээс эхлээд ажил их байдаг. Тиймээс энэ өдрийг амралтын өдөр болгох нь зүйтэй гэж үзлээ.
Битүүн, арванхоёрдугаар сарын 31, долоодугаар сарын 10 ажлын өдөр байдаг. УИХ эдгээр өдрийг амралтын өдөр болгох хууль батлах гэж байгаа" гэв.