Нийслэлийн хэмжээнд энэ сарын 11-13-ны өдрүүдэд Ковид19-ийн эсрэг вакцин хийхгүй байгаа. Баяр наадмын амралтыг тохиолдуулан ийнхүү вакцинжуулалтын цэгүүд ажиллахгүй болохыг холбогдох албаны хүмүүс мэдээлж байсан юм.
Тэгвэл долдугаар сарын 14-өөс дархлаажуулалт эхлэх юм.
Дархлаажуулалтын цэгүүд долдугаар сарын 14-16-ны өдрүүдэд 09:00-17:00, долдугаар сарын 17-18-ны өдрүүдэд 10:00-15:00 цагийн хооронд ажиллах аж.