Европ тивд ирэх намар цар тахлын дөрөв дэх давлагаа гарах нь гарцаагүй ч өмнөх шиг хүчтэй биш байх болно гэж Бельгийн UCLouvain их сургуулийн дархлаа судлалын профессор, доктор Жан-Люк Гала ярилаа.  Түүний хэлснээр коронавирусийн дельта хувилбарын тархалт эрс нэмэгдэж байгаагийн дээр одоо ашиглаж буй вакцинууд дельта болон дельта нэмэх хувилбарын эсрэг үр дүн багатай ажээ. "Өвчлөлийн давлагаа хариу эргэх нь маш хурдан хугацаанд тохиолдож болно. Жишээлбэл, Францад өдөрт шинэ тохиолдлын тоо буурахаа больж дахин ялимгүй нэмэгдсэн. Зургаадугаар сарын 28-нд 509 байсан бол долоодугаар сарын 3-нд 3000-ын босгыг давсан "гэж дархлаа судлаач анхааруулав.

Улмаар дельта хувилбар хийгээд түүний тархах боломжийн талаар илүү их мэдээлэл шаардагдахыг ч онцоллоо. Үүний зэрэгцээ коронавируст халдварыг эмчлэх асуудлыг орхигдуулж болохгүйг ч сануулсан. Тухайлбал шимэгчийн эсрэг үйлчилгээтэй ивермектин хэмээх эмийг ашиглаж буй нь маш их шүүмжлэл дагуулж байсан бол өвчлөлийн эхний шатанд энэ эм маш үр дүнтэй болохыг тэрээр хэлсэн юм.