Сангийн яамнаас 2021 оны төсөвт тодотгол хийх болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Сангийн сайд Б.Жавхлан "Өнөөдрийн Засгийн Газрын ээлжит бус хуралдаанаар хэд, хэдэн чухал асуудлыг хэлэлцлээ. Энэ онд эдийн засгийн V хэлбэрийн өсөлт ажиглагдаж байгаа. Эхний улирлын байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15.7 хувийн өсөлттэй байна. Цэвэр өсөлт нь 3.4 хувь байна. Гэхдээ 2018 оны эдийн засгийн потенциалын түвшинд хараахан хүрээгүй байна.
Мөнгөний нийлүүлэлт 30.5 хувьтай байгаа нь эдийн засгийн өсөлт сэргэж байгааг харуулж байгаа юм. Харин инфляц 6.2 хувьтай байна. Төсвийн гүйцэтгэл сайн гарсан. Төсвийн орлого 97.2, зарлага 84.5 хувьтай гарсан нь чамлахааргүй үзүүлэлт юм.
Эдийн засгийн өсөлт 6.5 хувь байх нь гэсэн төсөөлөл гарлаа. Энэ жил цар тахлын нөхцөл байдал хүндэрч, экспорт, импортын саатал бий болсон учир төсөөлөл буурсан. Гэсэн хэдий ч энэ жил орлого өнгөрсөн оныхоос өссөн. Тодруулбал, "Оюу толгой"-гоос нэг их наяадын орлого орж ирсэн.
Түүнчлэн Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого тооцоолсноор хоёр хувь бууруулсан учир 94,0 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх нь байна.
Иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангахад 321.2 тэрбум төгрөгийг зарцуулна. Тодруулбал,
Иргэдийн орлогыг хадгалж, эдийн засгийг дэмжихэд 618,9 тэрбумыг зарцуулна.
Төсвийн тодотголд баримтлах зарчим:
