Коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдах ёстой иргэдийн 89.7 хувь нь нэгдүгээр тунгаа хийлгэсэн бол 59.5 хувь нь хоёрдугаар тундаа хамрагджээ. Тэгвэл вакцины хоёрдугаар тунгаа хийлгээд 14-өөс дээш хоносон иргэдийн 0.44 хувь буюу 900 орчим хүн халдвар авсан байна.
Гэхдээ олон улстай харьцуулахад бага үзүүлэлт гэдгийг холбогдох албаныхан хэлэв. Олон улсад вакцин хийлгэсэн иргэд халдвар авсан тохиолдол нь нийт хамрагдсан иргэдийнхээ нэг орчим хувийг эзэлж байгаа аж.