Зан сайтай айлд хүн бүр цуглана, замаг сайтай нууранд шувуу бүр цуглана гэдэг шиг гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол улс сайхан зантай айл байж чадаж байна уу?
Гадаадын хөрөнгө оруулалтын хувь хэмжээнээс харахад, цар тахалтай холбоотойгоор 2020 онд хөрөнгө оруулалт өмнөх оноос 22 орчим хувиар буурчээ.
Харин энэ онд Монгол улсын эдийн засгийг 4-6 хувиар өснө гэж таамаглаж байгаа юм.Тэгвэл энэ өсөлтийн хангахад уул уурхайн салбарын нөлөө чухал. Монгол улсын ДНБ 2021 оны эхний улиралд 15.7 хувиар өссөний долоон хувь нь зөвхөн уул уурхайн салбарын өсөлтөөр бий болжээ.
Эдийн засгийн энэ өсөлтийн нөлөө богино хугацаанд төсвийн орлогоор дамжиж таны авч буй тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн тань сурч буй сургуулийн багш, эмчлүүлж буй эмнэлгийн эмчийн цалин гэх мэт байдлаар хүрдэг.
Улсын төсвийн орлого энэ оны эхний улиралд 4.4 их наяд болж өмнөх оны мөн үеэс болон цар тахлын өмнөх 2019 оны үеэс өсөлттэй гарчээ. Улсын төсвийн орлогын
Төсвийн орлогын 80 орчим хувийг бүрдүүлдэг татварын орлогын дийлэнх нь уул уурхайн салбараас орж ирж байгаа. Тэгвэл цаашид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд манай улсын татварын орчин нөхцөл ямар байгааг энэ удаагийн тойм нэвтрүүлгээр хүргэхээр бэлтгэлээ.
2021 оны эхний улиралд ДНБ 15.7 хувиар өсжээ
Төсвийн орлого эхний улиралд 4.4 их наяд төгрөгт хүрсний 78 хувийг татварын орлого бүрдүүлжээ. Өнөөгийн татварын тогтолцоо 1990 оноос эхлэлтэй. Татварын тогтолцоо үүссэн цагаасаа эхлээд гадны хөрөнгө оруулалтыг татах чиглэлд түлхүү хэрэгжсэн. Энэ ч утгаараа хөрөнгө оруулалтыг татна гэдгийг татваргүй байх, татварын хувь хэмжээг бууруулах, хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлэх гэдэг утгаараа ойлголдог байсан. Гэхдээ өнөөдөр дэлхий нийтэд татварын хувь хэмжээнээс илүү тогтолцооны хувьд илүү нээлттэй, ил тод шударга байх зарчмыг баримтлахыг чухалчилж, татварын алба болоод татвар төлөгчийн хоорондын итгэлцэлийг нэн тэргүүнд тавих хандлага руу шилжээд байнаа. Бизнес эдийн засгийн хөгжлийн хурдац эрчимжиж, шинэ харилцаа, технологи өдөр тутмын амьдралд нэвтэрч байгаа энэ үед Монголын эдийн засгийн хөгжлийн дэд бүтцийн нэг болох татварын хууль тогтоомжийг уялдуулан шинэчлэх шаардлага зүй ёсоор гарсан. Иймээс ч 2012 оноос эхлэн яригдсан 2006 оноос өнөөг хүртэл хэрэгжсэн татварын багц хуулийг 2019 онд шинэчилэн баталсан.
А. ТАМИР "PKF-IFS MONGOLIA" КОМПАНИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ
Дэлхийн улс орон бүхэн хөрөнгө оруулалт татахын төлөө хичээдэг. Үүний нэг гол хүчин зүйл нь татварын орчин байдаг. Гэхдээ татвараас хөнгөлөх, чөлөөлөх арга хоцрогдсон. Үүний оронд эдийн засгийн талаас нь дэмждэг болсон.
Г. АЛТАНЗАЯА ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХИЙН НИЙГЭМЛЭГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ
Шинэчлэлийн үр дагавараар татварын орчны хувьд хөрөнгө оруулалтыг дэмжих, бизнес эрхлэгчдэд таатай боломж олгох чиглэлийн ажлууд хийгдсэн. Гэхдээ улсын татварын тогтвортой байдал, таатай орчин олон улсын татварын бодлоготой уялдана. Тэгэхээр олон улсын хэмжээнд татварын суурийг гажуудуулж ашгийг шилжүүлэхийн эсрэг тэмцэх бодлого хэрэгжиж байна.
Улс орнуудын татварын тогтолцоо ялгаатай байдаг. Улсад төлөх татвар, бусад төлбөрийн хэмжээг тухайн улсын татварын хуулиар зохицуулдаг. Харин оюутолгой шиг гадны хөрөнгө оруулалттай том хэмжээний нүсэр төслүүдийн хувьд татвар, төлбөрийн нөхцөлийг уул уурхайн тусгай хөрөнгө оруулалтын гэрээгээр зохицуулдаг жишиг байдаг. Дэлхийн уул уурхайн олонх төслийн хувьд татварыг тогтворжуулах нь хөнгөлөлтөд тооцогддоггүй. Учир нь энэ хөнгөлөлт засгийн газрын орлогыг бууруулдаггүй. Харин тогтворжуулалтгүй нөхцөлд ирээдүйд татвар өөрчлөгдөх магадлалтай бөгөөд энэ нь хөрөнгө оруулалтад нөлөөлөхүйц томоохон эрсдэлд тооцогддог. хөрөнгө оруулалтын эрсдлийг бууруулж татварыг тогтворжуулснаар бусад хөрөнгө оруулагчийг татах орчныг бүрдүүлдэг. хөрөнгө оруулалтын тухай хуульд ч энэ асуудлыг тусгадаг байдаг.
2021 оны эхний улиралд татварын орлого 3.8 их наяд төгрөгт хүрчээ
2020 оны эхний дөрвөн сард татварын орлого 2.5 их наяд төгрөг байсан бол энэ оны эхний улиралд 1.3 их наядаар нэмэгдэж 3.8 их наяд төгрөгт хүрчээ.
Эхний улирлын байдлаар татварын орлогыг задалж харвал:
Д. ЭНХСАЙХАН ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ
Уул уурхай хүнд үйлдвэр дэд бүтцийн салбарт 30-500 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан. Тус хөрөнгө оруулалтыг аль бүсэд оруулж байгаагаасаа хамаараад 5-18 жилийн хугацаанд татварын орчинг тогтвортой мөрдөнө. Ийнхүү хуулиар тавьсан шаардлагыг хангасан компани Засгийн газарт хүсэлт тавиад, тогтворжилтын гэрчилгээ гэж авдаг. Уг гэрчилгээ олгосон хугацаанд татварын хувь хэмжээ тогтвортой мөрдөгдөнө.
Манай улсын татварын хэмжээ бусад улсынхаас бага байдаг
Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчид дээрх татвараас гадна АМНАТ төлдөг. Орлборлох салбараас төвлөрч буй татварын орлогыг харвал,
М.БУЯНБАДРАХ МОНГОЛЫН БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ЗӨВЛӨХ
Давхардлыг УИХ-аар батлуулахдаа хасалт хийж байгаа, давхардал үүсээгүй гэж хэлээд батлуулсан байдаг. Уг нь эдгээр ААН-үүд АМНАТ өгдөггүй байсан ч арав орчим татвар төлөөд үйл ажиллагаагаа хэвийн явуулдаг байсан. Гэтэл АМНАТ-ийг давхардуулж тооцож байгаагаас баяжуулах үйлдвэрүүд хаалгаа барьж байна.
Баяжуулах үйлдвэрлэлийн салбарт 2019 оноос хойш нэг ч төгрөгний хөрөнгө оруулалт шинээр орж ирээгүй байна. АМНАТ-ын асуудлаас хөрөнгө оруулалт орох нь байтугай энэ салбарт орж ирсэн хөрөнгө оруулалт нь зогсож, эхнээсээ манай улсаас гарч байгааг ч салбарын хүн хэлж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 47-р зүйл 2007-2019 оны 3 сар хүртэл тусгай зөвшөөрөлтэй этгээд л АМНАТ төлдөг байсан бол одоо баяжуулах үйлдвэрүүдээс авдаг зохицуулалт оруулсан нь алтны гэх тодотголтой 2 дахь 68 хувийн татвар шиг байдал үүсэх эрсдлийг үүсгээд байна. энэ мэт татварын асуудал уул уурхайн салбарт, цаашлаад эдийн засагт том хүндрэл үүсэх шалтгаан болсон олон жишээ байдаг. Зэсийн үнэ өсч байгаатай холбоотойгоор дэлхийн зарим улсад ч татварын шинэ зохицуулалт хийгдэхээр яригдаж байна.
Улсын төсвийн орлого нэмэгдсэн нь татварын орлого өссөнтэй холбоотой. Харин татварын орлогын өсөлт ньдэлхий зах зээл дэх зэсийн үнийн өсөлттэй холбоотой.Лондонгийн металлийн биржийн мэдээллээс харахад 1 тонн зэсийн үнэ 2021оны тавдугаар срын 06-нд 10 025.5 доллар байсан бол 10-нд дээд түвшин буюу 10 724.5 ам долларт хүрчээ. Тавдугаар сарын 24нд 9 868 доллар хүрч буурсан ч эргээд өсч эхэлжээ. Ерөнхийдөө энэ оны эхний улирлын байдлаар дэлхийн зах зээл дэх зэсийн дундаж үнэ тонн тутамд 8478.6 ам.долларт хүрсэн нь төлөвлөсөн хэмжээнээс 1,800–1,900 ам.доллароор өндөр байсан юм. Энэ жилийн хувьд ковидын нөхцөлд байдалтай холбоотойгоор улс орнуудын эдийн засаг өсөлттэй байна. Дэлхий даяараа ногоон эдийн засаг руу шилжиж, ногоон технологид суурилсан эдийн засгийн хөгжил цаашид үргэлжилбэл цахилгаан машин сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх төлөвтэй байгаа.Үүнтэй холбоотой зэсийн ийнхүү үнэ өсч цаашид өсөлт хадгалагдах төлөвтэй байгааг судлаачид хэлж байгаа.Үнийн өсөлтийг дагаж татварын хувь хэмжээгээ өөрчлөх бодлогыг ч зарим улс орнууд эхнээсээ судлаад эхэлжээ.
Энэ оны эхний улиралд дэлхийн зах зээл дэх зэсийн дундаж үнэ тонн тутамдаа 8478.6 ам.долларт хүрчээ
Б. СОЛОНГОО ЗГХЭГ-ЫН ДЭД ДАРГА
Монгол Улсын ашигт малтмалын тухай хуульд өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой зохицуулалт байдаг. Тэгэхээр дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнийн өсөлтөөс хамаараад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нэмэгдэж байна.
Манай улсын татварын орчин нөхцөл сайжирсан ч татварын бус шалтгаан хөрөнгө оруулагчдад дарамт үзүүлсэн хэвээр байна. Манай улсын хувьд татварын орчин бусад орнуудтай харьцуулахад хэмжээний хувьд боломжийн үнэлгээ авдаг. Хууль нь ойлгомжтой, хэрэгжилт тодорхой байх нь тогтвортой хөгжлийн үндэс гэдгийг ч мэргэжилтнүүд онцолж байна
Ц. ЛУТ-ОЧИР ХӨГЖЛИЙН ЭДИЙН ЗАСАГЧ
2011 онд Монгол Улс гаднын хөрөнгө оруулалтаараа хамгийн өндөр хувьтай байсан. Жилд 5.3 тэрбум долларын хөрөнгө оруулалт орж ирдэг байсан. Одоо харин хоёр тэрбум долларын гаднын хөрөнгө оруулалт байна. Тэгэхээр гаднын хөрөнгө оруулалт манай улсыг сонирхохоо больсон. Үүнд улс төрийн эрсдэл нөлөөлж байна. Хууль эрх зүйн орчин тогтворгүй, уул уурхайгаар тэжээгдэж байгаа хэрнэ уул уурхайг үзэн ядах үзэл төлөвшсөн зэрэг нь мөн нөлөөлдөг.
Эдийн засгийн өсөлтийг хангахын тулд гадаадын хөрөнгө орруулалтыг дэмжих нь чухал. Манай улсад орж ирж байгаа хөрөнгө оруулалт нь ихэвчлэн байгалийн баялгийг эрэлхийлсэн, ашигт малтмалын салбарт орж ирж байгаа. Хайгуулын тусгай зөвшөөрлийн олголттой холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ буурч байгаа. Иймээс ч засгийн газрын зүгээс уул уурхай тэр дундаа хайгуулын салбарт хөрөнгө оруулалт татахаар хууль эрхзүйн орчныг сайжруулна гэж байна. ялангуяа хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг бэлдэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. хөрөнгө оруулалтын суурь хуулиндаа өөрчлөлт оруулах учраас судалгааг сайн хийхийг чухалж байгаагаа ажлын хэсгийн ахлагч хэлж байна. Өнөөдөр хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын хуулиар нийт хувь нийлүүлсэн хөрөнгийн 25-аас дээш хувийг эзэмшдэг, гадаадын хөрөнгө оруулагч тус бүр 100 мянган ам доллар оруулах шаардлага тавигддаг. Энэ шаардлоага нь гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан компани байгуулах дотоодын аж ахуй нэгжүүддээ ч хүндрэлтэй хатуу шаарлдлага учраас энэ асуудлыг эхний ээлжинд өөрчлөхөөр судлаж байгаа юм байна.
Хөрөнгө оруулалтын тухай хууль, ашигт малтмалын тухай хууль зэрэг суурь хуулиндаа өөрчлөлт оруулаад хамгийн гол хэрэгжилтийг хангах нь хөрөнгө оруулалт нэмэгдэх шалтгаан болох юм. Олон улсын жишгээр дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх татварын орлогын хувиар эдийн засаг дахь татварын ачааллыг тооцоход манай улсын хувьд 2020 онд 22 хувь байсан нь бусад улс орнуудын дундаж түвшинтэй ойролцоо байна. Дэлхийн банкнаас жил бүр улс орнуудын бизнесийн орчинд үнэлгээ хийж эрхлэн гаргадаг Бизнес эрхлэхүй судалгаагаар манай улсын татварын хувь хэмжээ, татварын орчны таатай байдлын үнэлгээ сайжирч байгаа. энэ орчин тогтвортой байх нь чухал гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.