Ким Кардашьянаас гэрлэлтээ цуцлуулсны дараа Канье Уэст огцом жин нэмж 136 кг хүрсэн тухай GossipCop портал мэдээлэв. Хуучин эхнэр нь түүнийг хоолны дэглэм бариулж, орой үдэш илүү хүнс идүүлдэггүй байжээ. Харин одоо Канье эрх чөлөө эдэлж хүссэн идэж ууж байгаа гэнэ.

Харин Уэстын найз нар хоолны хэт дуршил нь түүний эрүүл мэндэд нөлөөлөх вий хэмээн эмээж байна. Найз нарынх нь ярьснаар, Канье нэг удаагийн хооллолтоор 6000 илчлэг авч чадах ба нэг дор зайдастай ороомог 6-7 ширхэг, гахайн утсан махны 10-12 хэрчим, төмсний шарвин 4, бөөн бин идчихээд өлсгөлөн хэвээр байдаг гэнэ.

Хэвлэлд бичсэнээр ,одоо Канье сурагчдын мөрөөдөл шиг амьдарч үдийн хоолонд хэд хэдэн бургер идэж, чихэр, чипс, газрын самраар даруулга хийж байгаа ажээ.