Монголын чөлөөт бөхийн холбооны дасгалжуулагчдын өргөтгөсөн хурал өнөөдөр Спортын төв ордонд боллоо. Уг хурлаар "Токио-2020" олимпын наадамд оролцох баг тамирчдаа сонгосон юм.
Хурлаар 2019 оны Нур-Султаны ДАШТ, энэ жилийн Алматыгийн Ази тивийн эрхийн тэмцээн, Софигийн Дэлхийн эрхийн тэмцээнээс эрхээ авсан есөн тамирчныг олонхын саналаар олимпын наадамд барилдуулахаар шийдсэн байна.
"Ковид-19" цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сорилт тэмцээнд хийхгүйгээр эрх авсан тамирчдыг сонгосон юм. "Токио 2020" Олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 2-7-нд болно.
Олимпын наадамд оролцох Монголын тамирчид:
Эрэгтэйчүүдийн 57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр 65 кг: Төмөр-Очирын Тулга 125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл Эмэгтэйчүүдийн 50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг 53 кг: Бат-Очирын Болортуяа 57 кг: Болдсайханы Хонгорзул 62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа 68 кг: Соронзонболын Батцэцэг 76 кг: Очирбатын Бурмаа