Амралтын өдрүүдэд зуслангийн чиглэлийн авто замын хөдөлгөөн эрс нэмэгдээд байна. Нийтийн тээврийн зуслангийн чиглэлийн үйлчилгээг өчигдрөөс эхлүүлсэн юм.
Одоогоор ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр”, ЗҮ:2 “Гоодой- Тэнгис кино театр”, ЗҮ:3 “Баянбулаг- Тэнгис кино театр” чиглэлүүд “Тэнгис” кино театрын зогсоолоос өдөр бүр 07:00- 22:00 цагийн хооронд автобус үйлчилж байна.
Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн суурьшлын бүсийн иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ ДС-Далангийн зам” чиглэлийг өнөөдрөөс Шадивлангийн уулзвараас 2.1 км сунгаж, Шадивлангийн эцсийн буудал хүртэл явуулахаар төлөвлөлт хийлээ.