Энхтайваны гүүрийг дөрөвдүгээр сарын 29-ний 20.00 цагт хаасан бөгөөд тавдугаар сарын 8-ны 06.00 цагт нээхээр төлөвлөж ажиллаж байна. Энхтайваны гүүрэнд ямар ажил үргэлжилж байгааг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс тодруулахад,
Гүүрийн засвар шинэчлэлийн хүрээнд хоёр талын явган замыг резинэн хавтангаар бүрж байна. Автомашин зорчих хэсэгт хэв гажилтын заадас засварын ажил хийх юм гэлээ.