2011 оноос эхлэн жил бүрийн 4-р сарын 30-ны өдрийг “Дэлхийн жаззын өдөр” /World Jazz Day/ болгон тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэхүү өдөр нь ЮНЕСКО-ийн албан ёсны тэмдэглэлт өдрүүдийн нэг юм. Энэ жил тус өдрийг тэмдэглэж эхэлсний 10 жилийн ой тохиож байгаа боловч ихэнх улсууд хөл хорионы дэглэмд байгаа тул онлайн хэлбэрээр зохион байгуулахаар болжээ. All-Star Global тоглолт Монголын цагаар тавдугаар сарын 01-ний үүрийн 05.00 цагаас эхлэн jazzday.com болон youtube, facebook-ийн орчинд шууд дамжуулагдах юм. Тоглолтыг НҮБ-ын Энхтайваны элч Майкл Дуглас хөтлөн явуулах бөгөөд Herbie Hancock, Marcus Miller, Andra Day, Deee Bridgewater, John McLaughlin, Dianne Reeves, Joe Joe, Lovano, Angelique Kidjo, John Beasley болон бусад олон уран бүтээлчид гайхалтай үзүүлбэрүүдээ толилуулна.
