УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээн С.Эрдэнийн гэгдээд буй Ардчилсан намын даргад нэр дэвшсэн. Тэрээр үүнтэй холбоотойгоор өөрийн үүсгэн байгуулсан Ард Түмнээ Хайрлая намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүхэд хүргүүлсэн байжээ. Өчигдөр болсон Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар тус намын бага чуулганы хуралдаанаас Л.Аззаяаг намын даргаар сонгосон нь Улс төрийн намын тухай хууль болон тухайн намын дүрмийг зөрчөөгүй гэж үзэж, намын даргын өөрчлөлтийг бүртгэлээ.
Л.Аззаяа нь Л.Гүндалай гэргий гэдгээр нь олон нийт мэдэх юм. Харин Л.Гүндалайн гишүүнчлэлээ сэргээгээд буй Ардчилсан намын хүсэлтүүдийг Дээд шүүх хүлээж аваагүй юм.
