Дэлхийн хамгийн урт үстэй эмэгтэй Ниланши Пател үсээ тайруулахаар шийдсэн тухай Гиннессийн дээд амжилтын номын цахим хуудсанд мэдээлэв.
Өсвөрийн үеийнхэн дунд хамгийн урт үстэй хүнийг тодруулах шалгаруулалт 2018 онд явагдаж 16 настай энэтхэг бүсгүй Ниланши Пател 170,5 см гэзэгтэй хэмээн бүртгэгдэж байв. 2020 оны долоодугаар сард хийсэн сүүлийн хэмжилтээр үсний урт нь 200 см болсон аж. Тухайн үед Пател хоёр жилийн өмнөх дээд амжилтаа бататгасан юм. Бүсгүй нийтдээ гурван удаа дэлхийн дээд амжилт тогтоожээ.
Пател зургаан настайдаа үсээ засуулаад олигтой болгож чадаагүй учир дахин хайч хүргэлгүй ургуулах болжээ. Үүнээс 12 жилийн дараа тэр хайчтай хүнийг толгойдоо хүргэсэн нь энэ. Пателийн тайруулсан үсийг музейд хадгалах бөгөөд жин нь 266 грамм байв.