Коронавирусийн халдварыг томуу шиг ойлгож болохгүй гэдгийг ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан тайлбарлав. Тэрбээр "Коронавирус нь өөрөө маш олон эд эрхтнийг гэмтээх аюултай. Амьсгалын зам, зүрх судас, бөөр, зарим тохиолдолд мэдрэлийн эсийг гэмтээх тохиолдол бий. Халдварын дараа удаан хугацаагаар ядрах, үс унах зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдол бүртгэгдэж байгаа. Мэдрэлийн эд эсийг хүртэл гэмтээх аюултай учраас Ковид19-ийг зүгээр томуу шиг ойлгож тайвширч болохгүй.
