Таша Стурм АНУ-ын Калифорни мужийн Кабрилло коллежийн микробиологийн лабораторид шинжээчээр ажилладаг. Тэрээр найман настай хүүтэй. Таша нэгэн өдөр хүүгээ гадаа тоглоод орж ирснийх нь дараа триптикийн агар хэмээх бактери ургуулдаг тусгай бодистой тавган дээр гараараа дарахыг хүсчээ. Хэд хоногийн дараа тавган дээр төрөл бүрийн нян бактер, мөөгөнцөр үржсэн байв. Таша уг зургийг интернэтэд тавьсны дараа сошиал хэрэглэгчид нэг хэсэгтээ л үүний тухай яриа өрнүүлжээ.
Зургийг анх харахад эвгүй сэтгэгдэл төрж, аюултай мэт санагдах ч хүний гар, арьсан дээр нян бактер байх нь хэвийн үзэгдэл төдийгүй хүний дархлааны систем, хоол боловсруулах замыг эрүүл байхад зарим талаар тустай гэж эмч нар тайлбарлажээ.