Амласан бол хийдэг монгол ёсны тухай их эрдэмтэн Б.Ренчингийн бичсэн “Монгол за - Андагаар буй за!” хэмээн нийтлэл одоогоос 50 жилийн тэртээд буюу 1968 оны дөрөвдүгээр сарын 6-нд “Залуучуудын үнэн” Дугаар: 48-д гарчээ. Тэрхүү нийтлэлээс цухас сануулбал, “Андагаар гэж тангараг гэсэн үг. Андгай, андагаар, тангараг гэж утга ойролцоо хэдэн үг манай баялаг хэлнээ буйн нэг баримт даруй мөн. Саяхи цэцэн үгийн учир утга нь сүрхий гүнзгий: бидний монголчууд, нэг л за гэвэл, даруй ам тангараг шахаан өргөсөнтэй адил гэсэн утгатай бөгөөд, хүнд юм амлавал за гэсэн чинь цаад хүний өмнө ам өгснөө заавал биелүүлж байх ёстой! гэсэн дээд боловсон зарчим ёс манай өвгөд дээдэст байжээ!” хэмээсэн байх.
Өнөөдөр инээдмийн баярын өдөр. Биесээ хуурдаг өдөр мэт жижиг тогтсон эл өдөр эрх баригчдын өнгөрсөнд амласан амлалтыг өнөөдөр сануулж, ирээдүйд гүйцэлдүүлээсэй гэсэндээ энэхүү бичвэрээр мөрийн хөтөлбөрийг нь эргэн сануулж байна. Зурагт уриалсанчлан монголчууд Ерөнхий сайдаа багаар нь сонгосон билээ.

2016 оноос МАН эрх барьж буй бөгөөд сонгуулийн мөчлөгт хэрхэн амлаж өнгө төрхийг нь өөрчлөн сонгогдсон бэ. Ингэхдээ 2020 оны мөрийн хөтөлбөртөө 2016 оны мөрийн хөтөлбөрөө “ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ” гэх үгийг их ашиглажээ. Хийгээгүй ажлыг үргэлжлүүлэх бус эхлүүлдгийг сануулах юун. Бизнес эрхлэгч, жирийн иргэдийн хувьд өнгөрсөнд үлдсэн МАН-ын мөрийн хөтөлбөрөөс хамгийн их анхаарал татсан амлалт нь жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих бага хүүтэй зээл байсан бол 2016-2020 оны хооронд тэрхүү зээлийг хэн авч, хэрхэн иргэдэд банк бусаар дамжуулан хүүлснийг сануулах нь илүүц биз дээ. У.Хүрэлсүхийн хамгийн том амлалт болох нефть боловсруулах үйлдвэрийн шавыг тавьсан ч дараагийн Ерөнхий сайд үргэлжлүүлж, бид гаднаас бус өөрсдөө шатахуунаа үйлдвэрлэдэг болох эсэхийг бид хүлээх л үлджээ. Ингээд иргэдийн амьдралд нөлөөлөхүйц анхаарал татсан амлалтыг эргэн сануулья. Хэрэгжилт нь хэрхэн явааг мэргэн уншигч та мэдэх буй за.
МАН 2020 ОНД АМЛАХДАА:
-1.1.14. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг төрөөс бизнес инкубацын үйлчилгээгээр бойжуулж, томруулах бодлого хэрэгжүүлж, хамгийн бага түрээс төлөх зохицуулалт хийнэ гэж амлажээ. /ХҮЧЭЭ НЭГТГЭЕ-2020 мөрийн хөтөлбөрөөс/
МАН 2016 ОНД АМЛАХДАА:
1.4.5. Хувийн хэвшлээ бүх талаар дэмжих, ЖДҮ, өрхийн болон бичил зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хөнгөн үйлдвэрийн салбарыг сэргээн хөгжүүлнэ. /БИД ХАМТДАА-2016 мөрийн хөтөлбөрөөс /
МАН 2020 ОНД АМЛАХДАА:
-1.1.8. Орлого багатай иргэдийн цалингаас суутгах хувь хүний орлогын албан татварын хэмжээг 2 дахин бууруулна./ХҮЧЭЭ НЭГТГЭЕ-2020 мөрийн хөтөлбөрөөс/
МАН 2016 ОНД АМЛАХДАА:
-Татвар нэмэхгүй гэж амлажээ. /БИД ХАМТДАА-2016 мөрийн хөтөлбөрөөс /
МАН 2020 ОНД АМЛАХДАА:
1.1.4. Өрхийн бичил бизнесийг дэмжиж, хүүгүй, барьцаагүй санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ/хийгээгүйгээ ажлыг үргэлжүүлэх бус эхлүүлдэг баймаар/.ХҮЧЭЭ НЭГТГЭЕ-2020 мөрийн хөтөлбөрөөс/
МАН 2016 ОНД АМЛАХДАА:
-Шинээр аж ахуй эрхлэлтийг урамшуулдаг тогтолцоог бүрдүүлнэ гэж амлажээ./БИД ХАМТДАА-2016 мөрийн хөтөлбөрөөс /
МАН 2020 ОНД АМЛАХДАА:
1.1.2. Иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг 2 дахин бууруулна. /ХҮЧЭЭ НЭГТГЭЕ-2020 мөрийн хөтөлбөрөөс/
МАН 2016 ОНД АМЛАХДАА:
1.4.11. Орлогын албан татварыг орлогын түвшингээс хамаарсан шатлалтай болгон, "баян, ядуугийн" ялгааг бууруулж, нийгмийн бүтцэд зонхилох чинээлэг дундаж давхаргыгнэмэгдүүлнэ./БИД ХАМТДАА-2016 мөрийн хөтөлбөрөөс /
МАН 2020 ОНД АМЛАХДАА:
1.4.28. МСҮТ-д салбар дундын дадлагын бааз байгуулна.ХҮЧЭЭ НЭГТГЭЕ-2020 мөрийн хөтөлбөрөөс/
МАН 2016 ОНД АМЛАХДАА:
-"Хүүхдийн хөгжлийн ордон" байгуулна./БИД ХАМТДАА-2016 мөрийн хөтөлбөрөөс /
МАН 2020 ОНД АМЛАХДАА:
1.5.10. Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, хүүхэд олноор зорчих хэсгийг гарц, гэрлэн дохио, хурд сааруулагч, камертай болгоно.ХҮЧЭЭ НЭГТГЭЕ-2020 мөрийн хөтөлбөрөөс/
МАН 2016 ОНД АМЛАХДАА:
1.1.7. Бага насны хүүхдийг осол, гэмтлээс сэргийлэх, эцэг эхийн хариуцлагыг өндөржүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэн, осол, эндэгдлийн түвшинг 2 дахин бууруулна./БИД ХАМТДАА-2016 мөрийн хөтөлбөрөөс /
МАН 2020 ОНД АМЛАХДАА:
1.5.11. Хүүхдийн тоглоомын талбай, орчны стандартыг мөрдүүлж, хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлж, хяналтыг сайжруулна./ХҮЧЭЭ НЭГТГЭЕ-2020 мөрийн хөтөлбөрөөс/
МАН 2016 ОНД АМЛАХДАА:
1.2.1. Сургуулийг хүүхдэд аюулгүй, эрүүл суралцах орчин болгож, гэрэлтүүлэг, гарц, гэрлэн дохио, камер, автомашины хурд сааруулагчтай болгоно./БИД ХАМТДАА-2016 мөрийн хөтөлбөрөөс /
МАН 2020 ОНД АМЛАХДАА:
1.5.32. Тэтгэврийн шинэчлэл хийж, нийгмийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны үлдэгдлийн тодорхой хэсгийг гэр бүлд нь өвлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ./ХҮЧЭЭ НЭГТГЭЕ-2020 мөрийн хөтөлбөрөөс/
МАН 2016 ОНД АМЛАХДАА:
1.5.1. Төрөөс ахмадын талаар баримтлах бодлого" гаргаж, "Ачсанах" хуулийг батлан хэрэгжүүлнэ.БИД ХАМТДАА-2016 мөрийн хөтөлбөрөөс /БИД ХАМТДАА-2016 мөрийн хөтөлбөрөөс /