Кембрижийн гүнгийн ахайтан, ирээдүйн хатан хааны ном “HoldStill: A Portrait of Our Nation in 2020” буюу “Байрандаа үлд: Манай үндэстний 2020 оны хөрөг” гэсэн нэртэй ажээ.
Үндэсний хөрөг зургийн галарейтай хамтран бүтээж буй уг төсөлд британичууд бүтэн жилийн хөл хорионы үед авхуулсан гэрэл зургаа ирүүлжээ. Кембрижийн ахайтан тэргүүлсэн шүүгчид 31 мянган гэрэл зургаас 1000-г сонгон авч дээр номонд оруулсан юм.
“Бид юуг даван туулсныг гэрэл зургийн хүчээр харуулах гэсэн юм” хэмээн Миддлтон номын өмнөтгөл үгэнд бичжээ. Ном тавдугаар сарын 7-нд худалдаанд гарна.