Олон хүн Мөнхтөрийн Нарантуяа биш дуучин Нара гэдэг хүнээр нь харахыг хүсдэг байх. Гэхдээ тэр Мөнхтөрийн Нарантуяа бол өөр хүн юм байна, эсвэл тэгж өөрчлөгдөж чадаж байна. Смарт-4к  гэх телевизийн 15 раунд нэртэй шоуны анхны зочноор уригдсан тэрээр шууд эфирт өөрийгөө хэн гэдгийг харуулж чадсан. Түүнийг УИХ-д нэр дэвшинэ гэж зарлахад олон хүн доог тохуу хийж байсан боловч байдал өөрчлөгдөж байгаа бололтой.

Тэр эмэгтэйчүүдийн хүч чадлын бэлгэдэл “Power-Suit” хослолоор имидж бүрдүүлсэн нь анхаарал татаж байна.

Түүний стиль орвонгоороо өөрчлөгдсөнийг та  анзаарсан уу. Тэр эмэгтэйчүүдийн хүч чадлын бэлгэдэл “Power-Suit” хослолоор имидж бүрдүүлсэн нь анхаарал татаж байна. Анх Британийн ерөнхий сайд агсан төмөр хатагтай Маргарет Тэтчэр өмсөж, эмэгтэйчүүдийг эрхэмлэх үзэл, улс төрийн амжилт, хүч чадлын илэрхийлэл болсон энэхүү хөх хослол нь олон орны эмэгтэй улстөрчид, хүчирхэг эмэгтэйчүүдийн сонголт байсаар иржээ. Ойрын жишээ гэхэд өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буй Хиллари Клинтон, Германы Канцлер Ангела Меркел нар энэхүү хөх хослолоор гангардаг.

Мөн тэрээр 15-р раундын нэвтрүүлэгч залуугийн “салхинд чинь унах гэж байна шдээ” гэхэд “Би бол хүчирхэг эмэгтэй уначихаж магадгүй шүү” гэж хошигнож байгаагаас үзвэл тэр үнэхээр хүчирхэг дүр төрх бүрдүүлж байгаа бололтой.