Америкийн Спотнайт компанийн гүйцэтгэх захирал Дэвид Бэйли 17 хоногт өөрөө бие даан франц хэл сурсан тухайгаа хуваалцжээ.
"Насанд хүрэгчид гадаад хэл сурахад шинэ үг цээжлэхээс эхлээд олон бэрхшээлтэй тулгардаг. Би ч мөн үүнтэй тулгарч байсан. Үүнийг даван гарахад надад хэд хэдэн арга тусалсан юм. Франц хэл сурахаасаа өмнө би испани хэл сурч байсан учраас миний хувьд гадаад хэл сурч буй анхны тохиолдол биш байлаа.
Нэг бол тэдэн шиг ярьж сурах, эсвэл өлсөж үхэхээс өөр сонголтгүй байлаа.
Би 2005 онд Францад очихдоо найзтайгаа нэгэн жижиг тосгонд зуныг өнгөрүүлсэн юм. Тосгонд англи хэлээр ярьдаг нэг ч хүн үгүй тул энэ завшааныг ашиглан франц хэл сурах хүслээ биелүүлэхээр шийдлээ. Найз маань ч энэ хүслийг минь дэмжиж, надтай англиар ярихаа болив.
Ингээд би өөртөө өдөр тутам хийх зүйлсийн цагийн хуваарь гаргаж, хэл сурах эхний алхамаа эхэллээ.
Өглөө сэрээд дүрмийн болон дүрмийн бус үйл үг 1.5-2 цагийн туршид бичнэ. Бүх үйл үгийг бичиж тэмдэглэхэд хоёр долоо хоногийг зориулсан. Үүнээс би гараар бичиж тэмдэглэх нь үг цээжлэх хамгийн шилдэг арга гэдгийг ойлгож авсан юм.

Үгнүүдээ бичиж байхдаа би Michel Thomas’ language learning mp3s цахим хуудсын хичээлүүдийг сонсдог байсан нь сонсох чадвараа сайжруулахад ихээхэн түлхэц болсон. Уг цахим хуудас англи хэлтэй хүмүүст бусад хэл сурах боломж олгодог юм. Үүнээс гадна бусад оюутнуудын ярихыг сонсч, санал бодлоо хуваалцаж, цахимаар хичээлээ хамт давтах зэрэг нь жинхэнэ хичээлийн танхимд сууж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг. Энэ цахим хичээлийг сонссоноор хоёр долоо хоногийн дотор сонсголын ерөнхий бүтэц, суурь мэдлэгийг олж авсан бөгөөд сонсголын хичээлд хоёр ч удаа давтан сууж амжсан юм.
Үд болоход би уянгалаг сайхан франц хөгжим сонсонгоо 45-60 минут гүйдэг байлаа. Хөгжим бол хэлний дуудлагыг зөв сурах шалгарсан арга бөгөөд дуулангаа нүүрний булчингаа ч дасгалжуулаад авна.
Гараар бичиж тэмдэглэх нь үг цээжлэх хамгийн шилдэг арга гэдгийг ойлгож авсан юм.
Мөн би франц найзуудтайгаа өдөр бүр хамтдаа хооллодог байсан. Тэд миний хэлний чадварт тааруулж удаан ярьдаггүй байсан учраас нэг бол тэдэн шиг ярьж сурах, эсвэл өлсөж үхэхээс өөр сонголтгүй байлаа.
Өдрийн цагаар франц найз нартайгаа дартс шидэж, боул тоглоно. Үгүй бол “Чарли ба шоколадны үйлдвэр” зохиолыг франц хэл дээр уншдаг байв. Өөрийгөө хүүхэд насандаа эргэж очсоноор төсөөлж хүүхдийн зохиол унших нь шинэ хэл сурахад маш сонирхолтой бөгөөд үр дүнтэй арга юм. Эхний удаа маш энгийн үг, өгүүлбэр ашиглан бичсэн зохиол унших хэрэгтэй. Ингэснээр нэг өгүүлбэр уншаад л толь бичиг эргүүлэлгүйгээр шинэ үгийн утгыг таамаглах байдлаар зохиолын утгыг ойлгоход тун дөхөм байдаг.
Би өдөрт хамгийн багадаа нэг цагийг өөрийнхөө тухай энгийн эссэ бичихэд зориулдаг байв. Харин франц найз минь эссэний алдааг засч, зөвлөдөг байлаа.
Намайг Францад ирээд 17 хоног болсон тухайгаа хэлэхэд итгээгүйгээр барахгүй дор хаяж нэг жил амьдарч байгаа хүн шиг ярьж байна хэмээн магтаж билээ
Шинэ газар, шинэ хүмүүстэй уулзахад байнга сонсдог үгнүүд болох “Хаанаас ирсэн бэ”, “Юу хийдэг вэ”, “Франц таалагдаж байна уу” гэх мэт асуултад урьдчилан хариултаа бэлдэж, хүн асуухад хэзээд чөлөөтэй хариулдаг болсноор өөртөө итгэх итгэлийг эрс нэмэгдүүлдэг нь тогтоогдсон байдаг. Түүнчлэн утга илэрхийлэхгүй ч гадаад хүмүүсийн байнга хэрэглэдэг үгсийг мэдэж авснаар харилцан ярьж байхад цаг авч, унаган гадаад хэлтэй мэт сэтгэгдэл төрүүлдэг юм шүү.
Ингээд би 17 хоногийн дараа тэрхүү жижиг тосгоныг орхин Парис хотод ирлээ. Хэдэн өдрийн дараа кофе шопод нэгэн охинтой танилцаж яриа өрнүүлэхэд намайг Францад хэр удаан амьдарч байгааг асуусан юм. Намайг Францад ирээд 17 хоног болсон тухайгаа хэлэхэд итгээгүйгээр барахгүй дор хаяж нэг жил амьдарч байгаа хүн шиг ярьж байна хэмээн магтаж билээ"
Та ч бас Дэвид Бэйлигийн гадаад хэл сурсан аргыг туршаад үзээрэй.