Нийслэлийн хэмжээнд өнөөдөр 43 цэгт коронавирусийн эсрэг вакцин хийнэ. Нийслэлийн есөн дүүргийн 43 цэгт 102 багийн 746 эмч ажилтан ажиллаж, үйл ажиллагааг нь зогсоохгүй, тогтвортой ажиллуулах шаардлагатай байгууллагуудын 20158 хүнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөжээ.
