Хун шувууд үүрлэдэг Финландын буланд шинэ боомт барихыг эсэргүүцcэн үйл явдал олон нийтийн анхаарлыг ихээр татаж байна.
ОХУ-ын Мариинский театрын бүжигчин тайзан дээр биш мөсөн дээр П.И.Чайковскийн "Хунт нуур" балетын хэсгээс бүжиглэжээ. Санкт Петербург хотоос 100 км зайд байдаг эрэгт хун шувууд үүрлэж, дулаан цагт иргэд гэр бүлээрээ зугаалж амардаг газар юм. Энэ газар шинэ боомт барих нь хун шувуудыг хөөсөнтэй адил зүйл гэж бүжигчин Баграутинова үзэн -15 градусын хүйтэнд бүжиглэн эсэргүүцлээ илэрхийлжээ.
Тэрээр BBC Russian сувгийн сэтгүүлч Екатерина Венедиктовад бичлэгээ илгээхдээ "Миний энэ тоглолт жинхэнэ хунгуудыг аварна гэж найдаж байна" гэжээ.