Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Хоёрдугаар сарын 25-нд нийт 13108 хүнд шинжилгээ хийхэд, 48 хүнээс коронавирус илэрлээ. Улаанбаатар хотод 48 тохиолдол илэрсэн. 43 хүн нь голомтлон тархсан халдварын ойрын хавьтлаас илэрсэн. Хоёр тохиолдол нь "Нэг хаалга-нэг шинжилгээний хүрээнд илэрсэн. Харин гурван тохиолдлын халдварын эх уурхайг тодорхойлох, хавьтал судлалыг хийж байна.

Сүүлийн 24 цагт халдвар илэрсэн байршлыг танилцуулбал,

  • Баянгол дүүрэгт 7
  • Баянзүрх дүүрэгт 16,
  • Хан-Уул дүүрэгт 11,
  • Сүхбаатар дүүрэгт 5
  • Сонгинохайрхан дүүрэгт 9 тохиолдол илэрсэн.

Улсын хэмжээнд нийт 3000 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 2333 хүн нь эдгэрээд байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 31 хүн эдгэрсэн.

Одоогоор нийт 655 хүн эмчлүүлж байгаагаас нэг хүний биеийн байдал маш хүнд байна.

Сүүлд батлагдсан тохиолдлууд үйлдвэр үйлчилгээний газар, хүнс худалдааны газруудаас илэрч байна. Тиймээс олон хүн цугласан газар, хүнс худалдааны төвөөр аль болох явахгүй байхыг анхааруулж байна" гэлээ.