
Монголын шатрын холбооноос өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгуулж байна. 2026 оны Монгол Улсын аварга шатарчинг тодруулах тэмцээнд хот, аймгаас шалгарсан шилдэг 961 өсвөрийн шатарчин оролцохоор бүртгүүлжээ.
Тэмцээний хөвгүүдийн ангилалд 516, охидын ангилалд 401 шатарчин оролцож байгаа бөгөөд 6, 10, 12, 14, 16, 18 насанд түрүүлсэн шатарчин дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авах юм. Мөн энэ тэмцээнээс Ази тивийн болон олон улсын бусад тэмцээнд оролцох шатарчид тодорно.
Корпорэйт конвеншн төвд болж буй тэмцээний нэг, хоёрдугаар өргийн тоглолт өнөөдөр болно. 11 өрөг тоглож аваргаа тодруулах тэмцээн энэ сарын 21-ний өдөр өндөрлөнө.