Өмнөд Солонгосын алдарт "Big bang" хамтлагийн ахлагч Жи-Драгон охидын "Black pink" хамтлагийн дуучин Женни нар болзож байгааг "Dispatch" сэтгүүлд мэдээлжээ. Тэд үерхээд нэг жил болсон бөгөөд Женнигийн ээж нь тэдний үерхлийг дэмждэг гэнэ.
Тэд G-Dragon-ий Ханнам дүүрэгт байрлалтай тансаг байшинд болздог талаар БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлжээ. Тэдний менежерүүд харилцааг нь мэддэг тул уулзахад ямар нэг асуудал байдаггүй аж.
Жи-Драгон, Женни нарын харъяалагддаг "YG Entertainment"-аас "Бид энэ мэдээллийг батлах боломжгүй. Учир нь энэ бол тэдний хувийн амьдрал" хэмээн мэдэгджээ.
