Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус яамны дэргэдэх Ахмадын хороо болон Дипломатын академи, Монголын Элчин сайд нарын клубын удирдлагуудыг өнөөдөр яамандаа хүлээн авч уулзжээ. Гадаад харилцааны яамны Ахмадын хороо, мөн Дипломатын академи, Монголын Элчин сайд нарын клубын удирдлагууд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг өндөр хариуцлагатай албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, гадаад харилцааг хөгжүүлэх үйлсэд өндөр амжилт хүсжээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ахмад дипломатчдын төлөөлөлтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улсын гадаад бодлогыг хэрэгжүүлэх үйлсэд ахмад дипломатчдын оролцоо, үнэтэй зөвлөгөө чухал ач холбогдолтойг онцолж, цаашид ажил хэрэгч байдлаар хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.