
Дэлхийн боксын холбооноос зохион байгуулж буй насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Монгол Улсад эхэллээ. Азийн боксын шилдгүүд цугларсан “Улаанбаатар-2026” тэмцээн “Аса арена”-д 10 өдрийн турш явагдана. Тэмцээнд БНСУ, Энэтхэг, БНХАУ, Япон, Казахстан зэрэг 25 орны 300 орчим тамирчин оролцож байна. Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 50 кг-д А.Баттулга, 55 кг-д Х.Билгүүнсайхан, 60 кг-д Б.Буяндалай, 65 кг-д Т.Энхтөр, 70 кг-д О.Бямба-Эрдэнэ, 75 кг-д Г.Далай, 85 кг-д Д.Барихаан, -90 кг-д Г.Энхсанаа, +90 кг-д Х.Бекнур нар өрсөлдөнө.
Эмэгтэйчүүдээс 48 кг-д Э.Намуундарь, 51 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д М.Энхжаргал, 57 кг-д Т.Номин-эрдэнэ, 60 кг-д М.Намуун, 65 кг-д М.Цэцэгдарь нар оролцохоор болжээ.
Өнөөдөр манай боксчдоос 70 кг-ын жинд ОУХМ О.Бямба-Эрдэнэ эхний тулаанаа Филиппиний боксчин Норлан Петечиотой хийж яллаа.
Тэмцээний медалийн төлөөх тоглолтууд ирэх долоо хоногт болно.