УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулахдаа сайд нарыг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсож, сайд нарыг УИХ-д тангараг өргүүлнэ гэдгийг мэдэгдлээ. Ерөнхий сайдаар томилогдсон Л.Оюун-Эрдэнийн танхимд хэн хэн ажиллах вэ гэдэг олны анхаарлын төвд байна. Тиймээс одоогоор сайдаар томилогдох магадлалтай, нэрс нь яригдаж байгаа хүмүүсийг танилцуулъя.
Гэхдээ энэ нь зөвхөн таамаг бөгөөд танхимын гишүүдээ хэрхэн бүрдүүлэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө шийднэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд өөрөө танхимын гишүүдээ томилж, огцруулах эрхтэй болсон бөгөөд Ерөнхийлөгч, УИХ-д зөвхөн танилцуулна. Тодруулбал, Ерөнхий сайдын бүрэн эрхэд дараах өөрчлөлтийг оруулсан юм.