Samsung компанийн өв залгамжлагч Lee Jae Yong-д Өмнөд Солонгосын дээд шүүхээс хоёр жил зургаан сарын хорих ял оноожээ.
Түүнийг Ерөнхийлөгч асан Park Geun-hye-тэй холбоотой хээл хахуулийн хэргээр болон санхүүгийн тайлан тооцоог хуурамчаар үйлдсэн, компанийн хувьцааны үнийг хянахын тулд аудитын дүгнэлтийг өөрчилсөн, зэрэг хэрэгт буруутгаж байгаа аж.
Түүний аав Lee Kun-hee 2014 онд зүрхний шигдээсийн улмаас эмнэлэгт хэвтсэн бөгөөд өнгөрсөн онд нас барсан билээ. Lee Jae Yong 2014 оноос хойш компанийн удирдлагыг авсан байна. Дээрх мэдээлэл цацагдсанаас хойш тус компанийн хувьцаа дөрвөн хувиар унасан байна.Түүнчлэн мэргэжилтнүүд энэ шийтгэл нь Samsung компанийн ирээдүйд сөрөг нөлөө учруулж болзошгүй гэж таамаглаж байгаа юм.