
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулгатай энэхүү хуулийн төслийг өчигдөр чуулганаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд хэлэлцэх нь зөв эсэхээр өнөөдөр 10:00 цагт санал хураалт явуулахаар хойшлуулаад байсан юм. Үүний дагуу санал хураалт явуулах гэтэл УИХ дахь АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авлаа. Ингэснээр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн санал хураалт ирэх пүрэв гариг хүртэл хойшилж байна.
УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин завсарлага авах хүсэлт гаргахдаа "АН-ын ҮБХ-ны хурал дуусаагүй. Үүнтэй холбоотойгоор м анай гишүүдийн ирц хангалттай биш байна. УИХ-ын гишүүдийн ирцийг нэмэгдүүлж саналаараа байр сууриа илэрхийлэх боломж олгох үүднээс АН-ын бүлэг нэг хоногийн хугацаатай завсарлага авч байна" гэсэн юм.